Choose a region

A Globe iconGlobal

Нууцлалын бодлого – Say Hello app

Нууцлалын бодлогын хамрах хүрээ

Хэрвээ та манай (1) Say Hello аппикейшнийг суулгах эсвэл (2) өөрийн оршин суугаа улсад үйл ажиллагаа явуулж буй Wall Street English сургалтын төвөөс үнэгүй Англи хэлний үйлчилгээ, Англи хэл сурахтай холбоотой зөвлөгөө болон сургалтын хөтөлбөрийн (маркетингийн мэдээллүүд) талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх тохиолдолд та нууцлалын бодлого руу шилжих болно.

Мэдээллийг боловсруулах зорилго

Таны оруулсан хувийн мэдээллийг Wall Street English Hong Kong Limited-н мэдээллийн санд аппликейшн ашиглах мөн аппликейшний тусламжтайгаар Англи хэлээ сайжруулахыг зөвшөөрөх зорилгоор хадгалдаг. Хэрвээ та маркетингтай холбоотой мэдээлэл авахыг хүссэн тохиолдолд бид таны мэдээллийг оршин суугаа улсад тань байрлах Wall Street English сургалтын төвд дамжуулдаг.

Таны мэдээллийг боловсруулах зорилго

Бид таны зөвшөөрөлтэйгөөр хувийн мэдээллийг тань боловсруулдаг бөгөөд та хүссэн үедээ зөвшөөрлөө цуцлах боломжтой

Бид ямар мэдээллийг боловсруулдаг вэ?

Холбоо барих мэдээлэл – Овог нэр, цахим шуудан, утасны дугаар

Оршин суугаа улс

Англи хэлний түвшин

Аппликейшний ашиглалт болон аппликейшнээр илгээсэн зурвасууд

Газарзүйн байршил – зөвхөн байршлаа тогтоохыг зөвшөөрсөн хэрэглэгчид

Хувийн мэдээллийг бусадтай хуваалцах

Таны мэдээллийг манай мэдээлэл технологийн хэлтсүүд аппликейшний хэвийн үйл ажиллагааг хангах, техникийн саатлыг илрүүлэх зорилгоор харах боломжтой. Мөн маркетингийн хэлтэс аппликейшн хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах мөн ойр орчинд тань болж буй арга хэмжээ, үйлчилгээнүүдийг танд санал болох зорилготойгоор ашигладаг. Эдгээр хэлтсүүд нь Wall Street English групп компанийн өөр өөр компаниудад харьяалагддаг. (Компаниудыг хуудасны төгсгөлөөс харна уу.)

Бид гуравдагч талын нийлүүлэгчдээр аппликейшн зохиолгох болон зохицуулах талаар хамтран ажилладаг. Эдгээр нийлүүлэгчид нь тодорхой хугацаанд солигддог учраас та илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Хэрвээ та маркетингийн мэдээллүүдийг хүлээн авахыг хүсвэл бид таны мэдээллийг өөрийн тань оршин суугаа улсад үйл ажиллагаа явуулж буй Wall Street English-н төв рүү илгээнэ:

  • Argentina: Education Group S.A. – Reconquista 617, Piso 1º, Buenos Aires, Argentina
  • Chile: NECOSA, S.A., Estudios Tecnológicos de Inglés Ltda., Av. Apoquindo 5142, Las Condes, 7550095 Santiago
  • Colombia: Sistemas y Procesos Avanzados de Enseñanza, S.A., Carrera 7, n. 74-56, oficina 101, Edificio Corficaldas, Bogotá, Colombia
  • Ecuador: LEICESTER S.A., Avda. Orellana 923 y 6 de Diciembre (esquina Pichincha), Quito, Ecuador
  • Hong Kong: WSI HKG Holding Ltd, P.O. Box 173, Kingston Chambers, Road Town, Tortola, British Virgin Island
  • Indonesia: PT Wahana Semesta Ilmu, 30th Floor, Ratu Plaza Office Tower, Jl. Jend. Sudirman Kav. 9, Jakarta, 10270, Indonesia
  • Israel: UMIAT LTD, P.O. Box 8069, G Mall, Kfar Saba 4418001, Israel
  • Italy: WSE Italy SRL – Viale Abruzzi, 94 – 20131 – Milan, Italy
  • Malaysia: Wall Street English Malaysia – 1st Floor @ ANSA Kuala Lumpur Hotel, 101 Jalan Bukit Bintang, 55100 Kuala Lumpur, Malaysia
  • Mexico: Soluciones Integrales en Inglés, S.A. de C.V., Av. Florencia 53, Colonia Juárez, México D.F. 06600, Mexico
  • Mongolia: WSE Mongolia LLC, A/A Purevdash Jalbuu, Zaluu Mongol Tower, 6th Floor, Chinggis Avenue – 26, Khan Uul District, 1st Region Ulaanbaatar, Mongolia
  • Myanmar: MS ENGLISH PTE LIMITED, 69B Boat Quay #03-00, Singapore, 049857 Singapore
  • Peru: Miducom Perú, S.A., Mr. Juan Eugenio Colin, Owner, Calle Las Oropendolas 110, Corpac, San Isidro, Lima 27, Perú
  • Russia: International School of English Language Premium – Viktorenko dom 5, stroenie 1, 124167 Moscow, Russia
  • Saudi Arabia: Ansam for Language Teaching & Training Co. Ltd., Reem Building, next to Al-Wateen Center, First Floor, Al-Rawdah Street, Al-Rawdah District, 21423 Jeddah, Saudi Arabia
  • Spain: WSE Franchising Spain, S.L. - Avinguda Diagonal, 523, Planta Baja, 08029, Barcelona, Spain
  • Tunisia: Top Skills SA, Immeuble NEO, Rue Lac Loch Ness, Berges du Lac, 1, 1053 Tunis, Tunisia
  • Turkey: EKSEN Egitum Kurumlari A.S. – Büyükdere Caddesi, 15/A Sisli, Istanbul, Turkey
  • Venezuela: WSI Piloto, S.A., Avda. Francisco de Miranda , Edif. EASO, Planta Baja, Local 7 , Urbanización El Rosal, Caracas, Venezuela

 

Мэдээллийг хадгалах бодлого

Та манай аппликейшнийг утсандаа суулгаж, ашиглаж буй хугацаанд бид таны хувийн мэдээллийг хадгална. Харин аппликейшнээ устгасан эсвэл 6 сарын хугацаанд огт ашиглаагүй тохиолдолд бид таны мэдээллийг 3 жилээс илүү хугацаанд хадгалдаггүй. Хувийн мэдээллийг хадгалж буй гол зорилго нь хэрэглэгч эргэн аппликейшнаа ашиглаж эхлэхэд бид чанартай хэрэглэгчийн үйлчилгээг хүргэхэд чиглэдэг. Мөн хадгалсан хувийн мэдээлэл дээр тулгуурлан аппликейшний хэрэглээнд дүн шинжилгээ хийх нь аппликейшн болоод Англи хэл сурахтай холбоотой зөвлөгөө, арга хэмжээ эсвэл үйлчилгээнүүдийн талаарх мессеж илгээх үйлчилгээг сайжруулах зэрэгт тусалдаг.

Холбоо барих мэдээлэл

Хэрвээ та манай нууцлалын бодлоготой холбоотой асуудал болон өөрийн хууль ёсны эрхээ ашиглах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай WSE Hong Kong Limited-н Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын ажилтнаас доорх хаяг болон privacy@wallstreetenglish.com  цахим хаягаар имэйл бичиж авах боломжтой.

Хаяг:

Data Protection Officer

WSE Hong Kong Limited

Rm. 2608, W50

50 Wong Chuk Hang Road

Hong Kong

Европын Эдийн Засгийн Бүс дэх хэрэглэгчдийн анхааралд

Төлөөлөгч: Европын Холбооны Мэдээллийн Нууцлал, Хамгаалалтын Журмын хангах үүднээс та манай Европ дахь төлөөлөгчийн газрын мэдээлэл хамгааллын ажилтантай холбогдох боломжтой.

Хаяг: Franchise Support & Services, S.L., a Spanish company, Tax ID B60662533, with registered address at carrer Tuset 20-24 5º 3ª, Barcelona 08006, Spain.

Европын Эдийн Засгийн Бүсээс гадагш мэдээллийг дамжуулах: Өмнөх “Хувийн мэдээллийг бусадтай хуваалцах”-д дурдсанчлан бид таны мэдээллийг Европын Эдийн Засгийн Бүсээс гадагш буюу Wall Street English группийн компаниуд (хуудасны төгсгөлөөс харна уу) болон Гуравдагч талууд (Европын Эдийн Засгийн Бүсэд төвтэй боловч гүйцэтгэгч талууд нь энэхүү бүсээс гадна оршдог) –д шилжүүлэх боломжтой. Аппликейшнийг зохицуулах зорилгоор таны мэдээллийг дамжуулах шаардлагатай боловч энэ нь таны ашиг сонирхол, эрх ашигт нөлөөлдөггүй. Бид дээрх бүсээс гадагш дамжуулагдаж буй таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг тохирох хуулийн заалтын дагуу гэрээ зурж хангадаг.

Хэрэглэгчийн эрх: Европын Холбооны Мэдээллийн Нууцлал, Хамгаалалтын Журам нь биднээс хэрэглэгчдэд дараах хууль ёсны эрхүүдийг олгохыг шаарддаг. Та дараах эрхүүдтэй:

  1. Өөрийн хувийн мэдээлэлд хандах, засварлах болон устгах
  2. Мэдээлэл боловсруулахыг хязгаарлах эрх. Дараах нөхцөл байдалд та өөрийн мэдээллээ боловсруулахыг болиулах хүсэлт гаргах эрхтэй: (a) биднээр мэдээллийн үнэн зөв байдлыг хангуулах; (b) мэдээллийн ашиглалт хууль дүрэмд нийцэхүйц бус ч мэдээллээ устгуулахыг хүсэхгүй тохиолдолд; (c) бидэнд таны мэдээлэл хэрэггүй болсон ч та хуулийн нотолгоо болгож ашиглахын тулд мэдээллээ хадгалуулах хэрэгтэй тохиолдолд; эсвэл (d) бидний мэдээллийг тань ашиглаж буй байдлыг эсэргүүцсэн ч биднийг хэрэглэхийг зөвшөөрөх хууль зүйн нөхцөл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй тохиолдолд
  3. Мэдээлэл боловсруулалтаас татгалзах эрх. Хэдийгээр бид хууль ёсны ашиг сонирхолд тулгуурлан таны мэдээллийг боловсруулж байгаа ч та өөрт тохиолдсон тодорхой нөхцөл байдлын улмаас дээрх мэдээлэл боловсруулах үйл явц таны суурь эрх болон эрх чөлөөнд нөлөөлж байна гэж үзвэл мэдээллийг тань маркетингийн зорилгоор боловсруулахыг цуцлах эрхтэй.
  4. Мэдээллийг шилжүүлэх эрх. Бид та эсвэл таны өөрийн сонгосон гуравдагч талд бидэнтэй хуваалцсан хувийн мэдээллийг тань цэгцтэй, өргөнөөр ашиглаж болох мөн компьютероор унших боломжтой байдлаар дамжуулна.
  5. Та зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах эрхтэй.(Цуцлах хүсэлт илгээхээс өмнө хууль ёсны дагуу боловсруулалт хийгдэж байсан мэдээлэлд ямар нэг нөлөө үзүүлэлгүйгээр та хүссэн үедээ цуцлах боломжтой)
  6. Таны хувийн мэдээллийг Европын Эдийн Засгийн Бүсээс гадагш дамжуулах явцад Европын Холбооны Мэдээллийн Нууцлал, Хамгаалалтын журмыг баримталсан эсэх талаар албан бичиг хүсэх эрхтэй.

Та дээрх дурдсан эрхүүдээ эдлэхийг хүсвэл privacy@wallstreetenglish.com цахим хаягаар имэйл илгээх эсвэл манай Европын Холбооны төлөөлөгчийн газар руу доорх хаягаар шуудан илгээгээрэй.

 

Хаяг:

(Data Protection Officer, Franchise Support & Services, S.L., Carrer Tuset 20-24 5º 3ª, Barcelona 08006, Spain).

Хэрвээ та манай байгууллагыг таны хувийн мэдээллээ хамгаалах эрхийг зөрчсөн гэж үзэх тохиолдолд Испанийн Мэдээлэл Хамгаалалтын Агентлагийн www.agpd.es хаягаар гомдол илгээх боломжтой.

Wall Street English группийн компаниуд: Franchise Support & Services, S.L., a Spanish company, WSE Italy Srl, an Italian company, and Wall Street English India Private Limited, an Indian company.